Д.Нямхүү: 520 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Эрүүл мэнд 1216

Д.Нямхүү: 520 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдэж, 213 иргэн эдгэрээд байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 216 оронд нийт 14 сая халдварын тохиолдол илэрч, 613 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 229 мянган шинэ тохиолдол илэрч, 4000 хүн эндсэн мэдээлэлтэй байна. Улмаар 8.8 сая хүн эдгэрсэн бол 5.8 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д 63,000, Энэтхэгт 36,000, Бразилд 23,000 халдвар авсан байна.

Халдварын тархалт зарим оронд хурдтай буурч байгаа бол зарим оронд аажуу буурч байна. Тухайлбал, Япон, Австрали улсад өвчлөлийн хоёр дахь давлагаа гарсан ч тархалтын хурд эрчим өөр өөр байгаа юм. Тиймээс улс орон бүр халдвараас хамгаалах өөр өөр арга хэмжээг авч ажиллаж байна.

Шуурхай 119 тоот утсанд ирж буй дуудлагын 60 гаруй хувь нь иргэд амны хаалт зүүхгүй, назгайрч байгааг анхаарууллаа. Улс орнууд халдвараас сэргийлэхэд амны хаалт чухал нөлөөтэйг онцолж байна.

АНУ, Япон улсаас манай улсын гурван иргэн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн талаар зөвлөгөө авлаа" гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад . Задалж хэлбэл долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээ, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 74 иргэн байна"гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх