Өнөө шөнө аваргуудын лигийн тоглолттой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Хөлбөмбөг 2563

Өнөө шөнө аваргуудын лигийн тоглолттой

 

Өнөө шөнө аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд явагдана. 

Өнгөрөгч долоо хоногт эхний найман багийн тоглолт явагдсан ба манай сайт тоглолт бүрийн тоймыг хүргэж байсан билээ. 

Тэгвэл өнөө шөнө дараах сонирхолтой тоглолтууд явагдана. 

Челси - Байерн Мюнхен

2012 оны Аваргуудын лигийн финалд Байерн Мюнхэний талбайд Челси клуб торгуулийн цохилтоор ялалт байгуулж байлаа. Тухайн үед тоглогчийн хувиар ялалт байгуулж байсан Ф.Лампарт одоо багаа удирдаж байгаа юм. Энэ удаад Челси клуб өөрийн талбайдаа Байерн Мюнхэнийг хүлээн авах ба тэд түүхэндээ талбай дээрээ Германы багт хожигдож байгаагүй юм. 

Наполи - Барселона

Европ тивийн шилдэг багууд болох Наполи болон Барселона клубууд анх удаа Наполигийн Сан Паоло цэнгэлдэхэд тулна. Наполи клуб Е хэсгээс хоёроор гарсан бол F хэсэгт Барса нэг ч хожигдолгүйгээр тэргүүлсэн юм. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх