СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-15

АТҮТ: Шинэ машинд Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй гэдэг мэдээлэл худал

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Цахим сүлжээнд "Өнөөдрөөс шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,000 төгрөг" болсон гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар Авто Тээврийн Үндэсний Төв (АТҮТ)-өөс тодруулахад "Импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна. Худалдан авах хүсэлт нь 300,000 гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Сошиал орчинд худал мэдээлэл түгээжээ. Орж ирсэн импортын машиныг бүртгэж, дугаарыг хэвийн олгож байгаа" гэж мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.