СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Галт тэргэнд мөргүүлсэн эмэгтэй нас баржээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
8 сарын өмнө

Дархан-Уул аймгийн газар нутаг Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд 2024 оны 4 сарын 13-ны 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин орж осолдсон талаар бид өчигдөр мэдээлсэн.

Ослын улмаас жолооч хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бол хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд биеийн байдал хүндхэн , ард сууж явсан хоёр охины бие харьцангуй хэвийн байсан билээ. Тэгвэл өчигдөр өдөр эрчимт эмчилгээ хийлгэж байсан эмэгтэй нас барсан харамсалтай мэдээллийг тус аймгийн цагдаагийн байгууллагаас өглөө.  

Осол гарах үед төмөр замын хэвтээ болон босоо хаалт аль аль нь ажиллаагүй тул уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байдаг юм. Галт тэрэг машиныг 328 метр түрж зогссоныг тогтоогоод байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
202.126.90.245

Үнэхээр хариуцлагагүй юмаа гарам др томоос том ачааны машин зогсолт хсэн бас гарамын дохиолол асчихсан бхад орж осолд өртөнө гдг жолооч хүнтэй л холбоотой шдэ. Ер нь ийм гэрэл дохио, замын тэмдэгт, үргэлжилсэн зураас, хэрээсээ ямар дүрэм журамтайг ч мэддэггүй жолооч нар бх юм хэзээ хна ямар курст яаж шалгалт өгч төгссөн зэргийг шалгах цаг нь болсон бхөө

Зочин
8 сарын өмнө
103.168.34.143

Forester сайн машин юмаа , ингэж мөргүүлсэн хүмүүсийг амьд гаргасан байна.

Зочин
8 сарын өмнө
202.126.88.219

T1 khumuusiin uildel eruul khunees garakhgui, uuruu buruutai,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.