"Jet sharing Mongolia" 6000 скүүтертэй үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтээ хийлээ
“Jet scooter”-н үүсгэн байгуулагч Г.Дашням:
-Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын байнгын хэрэглээ болсон. Учир нь иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй нь судалгаагаар тогтоогджээ. Улаанбаатар хотын иргэд ч энэ жишгээр өнгөрсөн оноос эхлэн “Жет скүүтер”-ийн хэрэглэгч болж, 60тн түлш агаарт дэгдэхээс сэргийлж, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлж чадсан.
Бид 2023 онд 3000 скүүтертэйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ жил хоёр дахин их буюу 6000 скүүтэйтэйгээр ажиллахаар, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.
Шинээр нэмэгдэж буй 3000 скүүтер нь хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу амаржин /амартизатор/-тай буюу илүү тав тухтай зорчих боломжтойгоороо давуу талтай юм.
Манай хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.