Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Залуучуудын Холбооноос иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа талаар, Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн авлига, албан тушаалын хэргийн талаар мэдээлэл хийв
Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн:
-"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хулгайтай сайн тэмцэж байна. Үүний хүчинд нүүрсний экспорт нэмэгдсэн, улс орны эдийн засаг сайжирсан" талаарх пиарыг МАН-ын зүгээс их явуулах боллоо. Тиймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Үнэхээр хулгайтай тэмцэж байгаа бол хулгайч нар чинь хажууд чинь байна. Засгийн танхимын хулгайч сайд нартайгаа тэмц. Улсын хилээр маш их хэмжээний доллар оруулж ирсэн. Авлигын мөнгө нь гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байгаа УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дарга, Эдийн засгийн сайдаасаа хулгайгаа нэх.
Архангай аймгаас сонгогдсон гишүүн асан Ж.Мөнхбат чуулганы танхимд хэлэхдээ “Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар ах дүү найз нөхөдтэйгөө нийлээд Увс аймгийн "Хотгор Шанага"-ын уурхайг солонгосчуудад 10 сая доллароор зарсан гэсэн. Үүнийг монголчууд бүгд мэднэ. Тэгвэл улсынхаа хуулиар ХАОАТ-аа төлөх хэрэгтэй. Өнөөдрийн ханшаар 3,4 тэрбумыг татварт төлөх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭЛБЭГДОРЖ, ДОРЛИГЖАВ ГЭХ МЭТИЙН АРД ТҮМЭНД ТАРАА ТАНИУЛСАН ЦААНАА ДАНДАА АДГИЙН ХУЛГАЙЧИД ЭЗЭДТЭЙ ОДОО ЭД НАРЫГ ХЭН ТООХ ВЭ, ЭЗДИЙНХЭЭ ЗАХИАЛГААР ЭЛИЙРЭГЧИД