СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-04-26

ЧУУЛГАН: БНХАУ-д суух элчин сайдаар Н.Энхболдыг томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын 2024.4.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдөр дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

Үүнд:

  • Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай
  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл
    “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах саналыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар Н.Энхболдыг, Монгол Улсаас Индонези улсад суух Элчин сайдаар Д.Энхтайвныг, Монгол Улсаас Узбекистан улсад суух Элчин сайдаар Д.Батбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д мэдүүлжээ.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа дууссан тул эгүүлэн татахаар зөвшилцөх саналыг оруулж иржээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
203.91.115.43

Хятадаас Бадралыг буцааж авчран урьд өмнө ажиллаж байсан ажил болох Онцгой байдлын ерөнхий газрын даргаар тавих нь дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.