Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд явагдлаа.
Э.Хааланд 7 тоглолтод 10 гоол орууллаа
Боруссия Дортмунд клуб урьд шөнө талбайдаа ПСЖ багийг хүлээн авч 2:1 харьцаагаар хожил байгууллаа. Уг тоглолтод тус клубын "шинэ од" Эрик Хааланд аваргуудын лигийн түүхэнд хамгийн богино хугацаанд буюу долоон тоглолтод 10 гоол оруулсан нэгэн шинэ түүх бүтээлээ.
Тоглолтын хоёрдугаар үед ээлж дараалсан гоолууд орсон ба 69 дэх минутад Э.Хааланд эхний гоолыг оруулсан ба 75 дахь минутад Неймар хариу гоол оруулсан бол Э.Хааланд 77 дахь минутад хожлыг гоолыг оруулж багаа ялалтад хүргэлээ. ПСЖ багийн хувьд аваргуудын лигийн сүүлийн 13 тоглолтын 12-т нь хоёрдугаар үед гоол оруулдаг "уламжлалаа" хадгалсан ч Э.Хааланд тэдэнд хожих боломжийг олгосонгүй. Тэдний ялагдал нь энэ улиралын аваргуудын лиг дэх анхных нь байлаа. ПСЖ баг А хэсэгт нэг ч хожигдолгүй гарч ирсэн юм. Харин тэд аваргуудын лигийн сүүлийн зургаан улирлын тавд нь хасагдах шатны тоглолтод хожигдож буй нь энэ юм.
Хөлбөмбөг судлаачид урьд шөнө гоолдсон хоёр тоглогчийн харьцуулалтыг дараах байдлаар гаргажээ. Э.Хааланд 19 насанд нийт 58 гоол, 14 гоолын дамжуулалт өгөөд байгаа бол Неймар ЖР 19 насандаа 70 гоол 35 гоолын дамжуулалт өгсөн байдаг.