СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-11

С.Зориг болон Г.Батхүү агсны хэрэгт гадны мөрдөгчид авчирч ажиллуулах ёстой гэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Ганбат С.Зориг болон Г.Батхүү агсны хэрэгт гадны мөрдөгчид авчирч ажиллуулах ёстой гэх байр суурийг чуулганы хуралдааны үеэр хэлэв. Түүнчлэн Засгийн газар хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар ч дорвитой ажил хийхгүй байгааг шүүмжлэв. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-УИХ-аар ярьж хэлэлцэх асуудал их байна. Байнгын хорооны хуралдааны ч ирц хүрэхгүй байна. Сонгогдох гэж их яарч байна. Хүний тойргоор өлөн зэлмэн царайлаад л хүртэл явах юм. Зарим нь босоо хэвтээ баахан юмнууд дагуулаад л явах юм. Өвөрхангай миний аавын нутаг. Сайхан зун болох байх. Сааль сүү сав тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж байгаа байх. Сонголтоо тэгээд хийчихдэг юм.

Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, С.Зоригийн хэрэг сонгууль бүрийн өмнө гарч ирдэг. 26 жил өнгөрчээ. Алга дарам хөшөөний газар ч өгөхгүй гэж байх шиг байна.

Түүнчлэн Г.Батхүү агсны хэрэг байна. Парламентын дэд дарга байсан хүн. Дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна.

Монголын хамгийн том хулгайч нарыг МАН, удирдлага нь ивээлдээ авдаг. Хамгийн том хулгайч нартайгаа тэмцэхгүй байгаа МАН жижиг том авлигачидтайгаа тэмцэхээр нөгөөдүүл нь хэлж байна. Хэдэн арваараа авлигад ороогдсон. Шүүх дээр очоод 40 сая төгрөгөөр л торгуульдаг. Шүүх хууль хяналтын байгууллага нь дохио зангаагаар ажилладаг.

Хүүхдэд ээлгүй Засгийн газар, харанхуй засаг. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг өөгшүүлсэн хууль баталсан. Үүнээс болж, 12, 13 настай хүүхдийн амь насыг бүрэлгэдэг, хүчирхийлдэг хэрэг удаа дараа гарч байна.

Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй, хүүхдийг хамгаалах ёстой цагдаагийн дөрвөн албан хаагч бүтэн жил бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэж хэвлэлээр ярьж байна. Та нарын хүүхдийг ингэвэл яах вэ. Яасан хүйтэн хөндий сэтгэлтэй муухай хүмүүс вэ. Ийм засаг төр, парламент байж болохгүй.

Засгийн газар өчигдөр хуралдлаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргах болов уу гэтэл тэгсэнгүй. Хэрэв Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол ийм гэмт хэрэг гарахгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.