СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-04-19

🔴ЧУУЛГАН: Д.Амарбаясгалан: Хоршоо байгуулах хуулийг малчдын 80 хувь нь дэмжсэн

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Уламжлалт мал аж ахуйтай холбоотой энэ хууль бол маш чухал хууль. Бидний үйлдвэрлэж чаддаг зүйл мал аж ахуй. Малын зах дээр өсөж байгаа тэр хүүхэд илүү эх орондоо хайртай болж өсөж, тэд улсын тусгаар тогтнолын баталгаа. Эх орончид байдаг. Түүнчлэн улсынхаа эдийн засгийг бодох хэрэгтэй. Тэр дундаа органик хүнсний бүтээгдэхүүнээ борлуулах боломж байгаа. Өнгөрсөн өвөл мал аж ахуйгаа өөр байдлаар авч явахыг сануулж өглөө. Малчдад хэдэн га газрын өгч тэжээл тариалах боломж олгох вэ?

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хоршоонд нэгдээд мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах зориулалтаар таван га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар нэг удаа үнэ төлбөргүй авах эрхтэй болж байгаа. Тус газарт дан ганц ногоон тэжээл бус үйлдвэрлэл хийж болно. Энэ нөхцөлийг хангаж өгөх юм бол хөдөө орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх ДНБ-нд үзүүлдэг нөлөөлөл нэмэгдэнэ гэж үзэж байна. Нэг удаагийн бус цаашдаа энэ салбарт ажиллах иргэдийн орлого сайжрах, амьдралын чанарыг сайжруулах үүднээс энэ хуулийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Энэ хуулийг дэмжиж байгаа. Уламжлалт мал аж ахуй мянган жилийн өмнө ямар байсан яг тэр чигээрээ л байгаадаа. Гэхдээ одоо бэлчээрийн даац хэтэрлээ, малаас гарч байгаа түүхий эд эргэлтэд орсонгүй. Монгол Улсын эдийн засгийн арван хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна. Ажлын байрны 21.6 хувь буюу 300 гаруй иргэн малчин байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Харин шинээр мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгыг агуулж хөрөнгө оруулалтын зээл олгох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ хуулийг оруулж ирж хэлэлцүүлж байна. Монгол улсын нийт газар нутгийн 72 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Нийт ажиллах хүчний 24 хувийг малчид бүрдүүлж байна. ДНБ-ний 10 хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Энэ салбар хөгжих зайлшгүй тулгарч байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.