СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

С.Баяр: Ц.Элбэгдорж оо! Гэрчүүд нь амьд байна. Бид гүтгээд байна уу?

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2024.04.11/  NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орж байр сууриа илэрхийлжээ. 

-Та одоо юу хийж байна. Хаана байна?

-АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин профессороор ажиллаад жил гаруй болж байна.

-Таны талаарх мэдээлэл сүүлийн үед их гарах боллоо. Юу гэж харж байна?

-Ерөнхий сайд маань олон телевизээр намайг ярьж, өнгөрсөн бүх зүйлийн буруутнаар намайг нэрлэжээ. Одоогийн Ерөнхий сайд 8-10 жил миний нэрээр хооллож явж байна. Анх талбай дээр гараад тэмцэл хийж байхад нь ч би дэмжиж байсан. Гэтэл сонгуультай холбоод намайг ярихаар би байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орлоо.

-Эрдэнэттэй холбоотой асуудлыг хамгийн сайн мэдэх хүн та шүү дээ. Таны Засгийн газар огцорсон улс төрийн шалтгаан юу байсан юм бэ?

-1998 оны долдугаар сард манай Засгийн газар огцорсон. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр татвараа ч төлөхөө байсан үе байсан. 150 мянган төгрөг л төлдөг байсан. Капитал үүссэн, оросуудтай нийлж гэмт хэргийн аргаар үйл ажиллагаа явуулдаг байсныг манай Засгийн газар өөрчилсөн. Үүнээс болж Засгийн газрын нууц санал хураалтаар огцруулсан. 

-Та үүрэг гүйцэтгэгч байхдаа Эрдэнэт үйлдвэрт Д.Дорлигжав даргыг томилж байсан. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга анхны БЭТ-ыг таныг томилж байсан гэсэн?

-1996 онд Д.Дорлигжав Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа их сайн ажилласан тул Эрдэнэт рүү томилсон. ТӨХ тухайн үед маш том эрх мэдэлтэй байсан. Орос-Монголын хувь нийлүүлэгчид шийдсэн асуудал. Би улс төрд 27-тойдоо орж, Ерөнхий сайдаар 35 -тайдаа томилогдож байсан. Хүмүүсийн улс төр рүү орсон сэдэл юу байсныг сонирхож харах хэрэгтэй. Бид 1990 онд улс төрд орохдоо хулгай хийх, том дарга болох гэж орж байгаагүй. 

Д.Дорлигжав сүүлд Ерөнхий прокурор болсон. Янз бүрийн яриа сонсогддог байсан. Би дуудаж уулзаад юу болоод байгааг асуусан. Надад мөнгө төгрөг идэх уух, хүнээс мөнгө цаас дээрэмдэх илүү сонирхол байхгүй. Ардчиллын хүнд суртал бол авлига юм. Би ажлаа өг гэж шаардаж байсан. Өөрөө л ажлаа өгөхгүй бол Ерөнхий прокурор зургаан жилээр томилогддог байсан. Тэрнээс хойш би тэр хүнтэй уулзаагүй. 

-Д.Ганболдыг Ерөнхий сайдаар томилуулах гэж 15 удаа буцаасан гэдэг. Та ямар шалтгаанаар татгалзаж байсан юм бэ?

-Н.Багабанди хариулна биз.

-Ерөнхий сайдаар томилогдох гэж байхдаа С.Зориг алуулсан гэдэг.

-Наадах чинь гүтгэлэг. Улаанбаатар зочид буудалд нэг уулзалт болсон гэдэг. Тэрийг бол би мэдэхгүй. МАН-ынхан 20 гаруй жил ийм зүйл ярьж, улс төр хийж байсан. Алуурчинг олно гээд... Тэр үед С.Зориг алдагдсаны дараа бид бүгд дуудагдаж байцаагдаж байсан. Тайлбараа өгсөн. 

-Та маргааш нь Засгийн газрын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан...

-Тухайн үед хэргийн газар дээр очсон биднийг буруутгадаг. Ажлаас тараад явж байхад найз нь хутгалуулсан гэж сонсвол очихгүй байх уу. Би машин дуудсан байсан, шууд очсон. Хэн ч байсан очно биз дээ. Яваад гэрт нь орох хүртэл С.Зориг алдагдсан тухай хэлээгүй. Би гэрээс нь гараад шууд Төрийн ордонд ирж Засгийн газрын хуралдуулсан. Одоо яах вэ гээд. Маргааш нь радио нээгдэхэд л эмгэнэл явуулъя гэж тохирсон. Тэр шөнө бид тийм л санал гаргасан. Тэр алхмаас эхлээд биднийг буруутгадаг. Бид залуухан, гэнэн байж... Ард түмэнд 20 гаруй жил биднийг алуурчин гэж сурталчиллаа. Хавтаст хэрэгт бүх зүйл байдаг. Ийм байдлаар биднийг ашиглах юм байна гэж бодоогүй. Ерөнхийлөгч Н.Багабанди руу утасдаж "Аюулгүйн зөвлөлийг шөнө хуралдуул" гэж шаардаж байсан. Хүйтэн хөндийгөөр "Та хэд наагуураа Засгийн газраа хуралдуул" л гэсэн.

-Сая Засгийн газрын хуралдаанаар сонирхолтой зүйл шийдсэн. Нууцыг ил болгосон?

-Засгийн газар дахиад шоудаж байна. 2017 онд С.Зоригийн хэргийн бүх материалыг Ерөнхийлөгчийн зарлигаар ил болгож байсан. Хүн сонсох гэснээ сонсдог. 

С.Баяр: Ц.Элбэгдорж гэрчүүд нь амьд байна. Бид гүтгээд байна уу?

Энэ талаар Ерөнхий сайд асан Санжийн Баяр цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлжээ.

-Тэрбээр "25 жил Е4 /Ц.Элбэгдорж/ улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би Е2-ын Тамгын газрын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл Е2 намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу?" гэж асуулгаж байв. Би "Ийм асуудал Тамгын газарт албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. Е чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "Би фракцуудтай уулзаж буй тул Е2-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв. 1998.10.02-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсээлтээ дахин хэлэв. Е-тэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу?" хэмээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
8 сарын өмнө
202.9.40.195

ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ ӨӨРӨӨ Л МЭДНЭ ГЭЖ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ОДОО ХЭН НАМАЙГ ОЛОХ ЮМ БЭ ГЭСЭН ӨНГӨӨР ТАВЛАСАН. БИЧЛЭГ НЬ БАЙГАА ШҮҮ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ АА!

Дилабо ах нь байна.
8 сарын өмнө
103.168.34.184

элбэгдоржид шууд хэргийг тулгаад бууд. Дараа нь ил тод болно. 30-аад онд Японы тагнуул хийж Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан урвагчдыг хэргийг нь тулгаад л бууддаг байсан. Тэрний хүчинд тусгаар тогтнолтойгоо үлдсэн байдаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.