Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар СБД-ийн 6-р хорооны нутагт байрлах Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар ажиллаж байна. Тухайн барилга 1952 онд эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглалтад оржээ. Одоо Ж.Хатанбаатар эмчийн өмчид байдаг бөгөөд тус газрыг хотын өмчид буцааж, дуудлага худалдаагаар зарах болсныг Хотын дарга хэллээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Энэхүү эмийн үйлдвэрийн барилгыг олны танил Ж.Хатанбаатар эмч менежментийн гэрээгээр авсан. Тухайн үед менежментийн гэрээгээ хангалттай биелүүлсэн гэж үзээд орон сууц бариулах шийдвэр гаргуулж. Энэ шийдвэрийн хугацаа дуусаж хүчингүй болсон байна. Менежментийн хувьчлал хөрөнгө оруулалт гэж ийм балгасыг хэлэхгүй. Тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн нураах шийдвэр гаргасан. 2010 оны НЗД, НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна. Одоо энэ газар нийслэлийн өмчид бүхэлдээ шилжиж ирсэн. Ж.Хатанбаатар эмчийн хамаарал бүхий хүмүүст энэ сарын 15-ны өдөр гэхэд барилга, газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү 3150мкв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдана.
Энэ бол овжин залхай хүмүүс төрийн өмчийг хумсалж, нууж дарагдуулж байгаа объектуудын нэгээхэн хэсэг. Саяхан Ж.Хатанбаатар эмч, Ерөнхийлөгчид “Бидний өмчлөх эрхэд халдлаа” гэх утга агуулгатай захидал илгээсэн байна лээ.
Ж.Хатанбаатар эмч төрийн өмчийн объектыг үнэгүйдүүлж, менежментийн хувьчлал нэрээр авч, ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй балгас болгож нураагаад, өөртөө хаус барихаар зөвшөөрөл авсан. Энэ санаархлынх нь хугацаа дуусгавар болсон.
Тухайн газар нь Гаалийн ерөнхий газрын баруун доор байрладаг. Төв замаас 50м зайтай тул үнэ цэнэ хүргэж, дуудлага худалдаагаар худалдана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард кинотеатрыг бас нийслэл өмчдөө аваарай албаар юу ч хийхгүй баахан түрээслэж ашиг олоод одоо бас хашаалсан байгаа
менежментын хувьчлал гэдэг дээрмийг хүчингүй болгох ёстой. одоо циркээ авьяа. даацын тазыг нь нурааж үгүй хийсэн учир аюулгүй байдлыг хангахаа байсан хог. ах дүү нар нүд хуурч засаад олон хүний амийг авахаас сэрэмжил, төр юм бол
Нямбаатараа чи зоригтой алалц наад новшнуудтайгаа ард түмэн үгүйрч хоосорч дууслаа.