СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-10

Ц.Оюунгэрэл: Ц.Элбэгдорж маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн 15 хүнийг УДШ-ийн шүүгчээр томилсон

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тус албан тушаалд ажиллах хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүгчээр томилсон талаар ам нээлээ. Тэрээр  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн туслах, зөвлөхөөр олон жил ажиллаж байсан нэгэн юм.

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл:

- Өөрөөр хэлбэл, нийт шүүгчийн 63 хувь нь гэмт хэрэгт нэр холбогдсон байна. Холбогдсон гэмт хэрэг нь маш ноцтой. Жишээлбэл, Захиалгаар хэрэг шүүдэг, Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан хэрэгт холбогдсон, газрын наймаанд холбогдсон шүүгч нар байдаг. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс хэзээ ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй учраас “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн хуулийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл ёс зүй талаасаа иргэдийн итгэлийг даах боломжгүй хүмүүс шүүгчээр томилогдсон байна.

Энэ хүмүүсийг хэн томилоод байдаг юм бэ гээд харсан чинь би маш олон жил зөвлөх, туслахаар нь ажиллаж байсан нэг хүнийг нэрлэхгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл Нийт дээд шүүхийн 70 хувь нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед томилогджээ. Яагаад ийм асуудалтай хүмүүсийг томилоод байдгийг үнэхээр ойлгохгүй байна.

Цаазын ялыг устгая, иргэний танхимыг байгуулъя гээд хүний эрхийн гоё ажлуудаа би энэ тэр зөвлөх нь байхад хийгээд, хүний эрхийг дэмждэг ерөнхийлөгч байсан. Гэтэл нөгөө талдаа эргээд харсан чинь жинхэнэ утгаараа гэмт хэргийн бирж ажиллуулах хүчин чадлыг бий болгосон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ сонин, асуудалтай хүмүүсийг томилоод, тэд Монгол Улсын шударга ёсны оргилд очоод суучихсан. Энэ нь хэнд хэрэгтэй юм бэ гээд харахаар аягүй гайхалтай дүр зураг харагдаж байна аа. Тиймээс үе үеийн ерөнхийлөгч нар хурууны үзүүрээр хөдлөх, хэрэг захиалахад амархан хүмүүсийг бүрдүүлээд байгаа юм биш үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.161.80

Энэ нь үнэнд нийцнэ

ЗОЧИН
1 сарын өмнө
202.9.41.31

ОДОО ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН БУЗАР БУЛАЙГ ДЭЛГЭЭД ЭХЭЛЛЭЭ. ӨӨДӨӨ ХАЯСАН ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ, ХӨ, ДОРОМЖИЛЖ ДАЙРААД ДУУГҮЙ БОЛГОНО ГЭЖ ГОРЬДСНЫ ЧИНЬ ГАРЗ, ХЭРҮҮЛИЙН АЛИМЫГ ӨӨРӨӨ НЭЭГЭЭД ӨГЛӨӨ ХОХЬ НЬ

Зочин
1 сарын өмнө
202.55.188.99

зөв хүмүүс ярьж эхэллээ шүү

Иргэн
1 сарын өмнө
93.42.65.201

Хонгилын шүүгч нар зөвхөн тэжээсэн эзэндээ үйлчилдэг.

шүүмжлэгч
1 сарын өмнө
202.126.88.196

Ямар хүнийг түшиж яваад яаж ашиглуулчаад яаж хаягдсанаа хожуу ч гэсэн ухаарч баыгаа нь яамай даа. Ийм л амьтнаар удирдуулж явсан болохоор Монгол төрийн сүлд доройтож гал голомт бузартахгүй гээд яахав

зочин
1 сарын өмнө
202.9.41.31

ТАГЖГАР ХУЛГАЙЧИЙН ЭМЗЭГ ЦЭГИЙГ ОЛУ ӨШИГЛӨЖЭЭ, ОЮУНГЭРЭЛ Ч ШУДАРГА МУНДАГ ЭМЭГТЭЙ ЮМ БАЙНА ШҮҮ! ОЮУНГЭРЭЛ ЛАВ ДАРЛУУЛААД СУУХГҮЙ ЮМ БАЙНА, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ОЮУНГЭРЭЛИЙГ ЮУ ЮУ ГЭЖ ДАЙРЧ СОЛИОРООД БАЙЛАА. ХҮН БИШ БАЙХАД НЬ АВАРСАН ЮМ ХУЦААД БАЙСАН, ТИЙМ ӨӨДГҮЙ БУЗАР, ӨӨР РҮҮ Ч ЖААХАН ЭВГҮЙ ҮГ ХЭЛБЭЛ, ҮНЭНИЙГ ИЛЧИЛБЭЛ ӨМХИЙ ХҮРЭН ШИГ ҮГ ХЭЛЭЭХ ДАЙРДАГ, ТЭГЭЭД АЙЛГАНА ГЭЖ ГОЬДДОГ АРЧААГҮЙ АМЬТАН. ОДОО БӨӨН ГЭМТ ХЭРЭГТЭН ЧАМААС НОХОЙН ГӨЛӨГ Ч АЙХГҮЙ. МӨДХӨН МӨНГӨ ХОХИРЛОО НЭХСЭН МАШ ОЛОН МИ ТОО-НҮҮД Ч ГАРААД ИРЖ МЭДНЭ. ХҮҮХНҮҮД ИЧИЖ ЭМЭЭГЭЭД ХОХИРЧИХООД ДУУГҮЙ СУУХ ЁСГҮЙ ГЭДГЭЭ МЭДДЭГ БОЛСОН

Ард
4 долоо хоногийн өмнө
66.181.178.67

элбэгдорж гайг Монголын гайг дарж авах цаг болжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.