СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Тулга: Одоо би улс төрийн талаар дахиж ярихгүй. Гол асуудал ард иргэдэд байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 сарын өмнө

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж, “Тусгаар тогтнол” хөдөлгөөн байгуулсан гэх хэрэгт холбогдсон Г.Тулгын ялын хугацаа дуусаж, чөлөөтэй болжээ. 

Хэргийг сануулбал, “Тусгаар тогтнол” нэртэй хөдөлгөөн байгуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулсан гэх үндэслэлээр 2022 оны наймдугаар сарын 2-ны үдэш таван залууг саатуулан шалгаж эхэлсэн билээ. 

бөгөөд НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шаш­ны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн то­хиролцож иргэдийг элсүүлэн, цэргийн зохион байгуулалтад оруулан экстремист үйл ажиллагаа явуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Улмаар 2023 оны гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдний гэм бурууг шүүж, Г.Тулга нарын таван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан юм. 

Иргэн Г.Тулга:

-Талбай дээр жагссан. Хоригдож, гав зүүсэн. Ялын хугацаа дууссан. Одоогоор амьдралаа авч явахын тулд ажил хийгээд завгүй байгаа. Сүүлийн жилийн хугацаанд их юм бодсон. Дахиж бичлэг хиймээргүй санагдсан. Одоо дахиж улс төрийн болохгүй байгаа зүйлсийг ярихгүй. Гол асуудал нь 76 биш. Хүн төрөлхтөн ард түмний ухамсрын түвшинд асуудал байгааг ойлгосон. Тиймээс би цахим орчинд ард иргэдийн оюун санааны түвшнийг дээшлүүлэх зүйл ярих болно. . УИХ-ын 76 гишүүнийг муулж ханалаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.