ВИДЕО: Атланта, Лейпзиг клубууд урьд шөнө түүх бүтээлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Атланта, Лейпзиг клубууд урьд шөнө түүх бүтээлээ

 

 

Манай сайт аваргуудын лигийн тоглолтуудын тоймыг шуурхай хүргэсээр байгаа ба хасагдах шатны эхний тоглолтуудын тоймыг нөхөж үзэх боломжтой. 

  • Боруссия Дортмунд 2:1 ПСЖ багуудын тоглолтын тоймыг ЭНД дарж үзнэ үү. 
  • Атлетико Мадрид 1:0 Ливерпүүл багуудын тоглолтын тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

"Анхны" гэсэн тодотголоор дүүрэн Атланта талбай дээрээ түүхэн ялалт байгууллаа 

Урьд шөнө түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгараад буй Атланта клубын хувьд Валенсиа клубыг талбай дээрээ хүлээн авч 4:1 харьцаагаар бут ниргэлээ. Хоёр багийн хувьд анх удаа хоорондоо учраа таарсан ба ерөөс Атланта клуб аваргуудын лигийн хүрээнд анх удаа Испанийн багтай тоглож буй тохиолдол боллоо. Атланта клубын Хатебоер тоглолтын 16, 62 дахь минутад дабль хийсэн бол Личич 42, Фреулер 57 дахь минутад гоолдлоо. Валенсиагийн Черишев 66 дахь минутад нэр төрийн ганц гоолыг орууллаа. 

Довтлогчидгүй ч тэд сайн тоглолтыг үзүүллээ

Английн Тоттенхам клуб талбайдаа Лейпзиг багийг хүлээн авч тоглолоо. Оны эхэнд Х.Кейн гэмтсэн бол хэдхэн хоногийн өмнө Солонгос довтлогч Сон Хён Мин нь гэмтлийн улмаас улирал дуустал талбайдаа эргэж ирэхээргүй болсон хүндхэн нөхцөл байдалтай тоглолтыг эхлүүлсэн Тоттенхамынхан G хэсгийг тэргүүлэгч Лейпзигтэй туллаа. Тоттенхамын хувьд хэдий гол довтлогчид нь эзгүй ч гурав дахь жилдээ дараалан шөвгийн 16-д шалгарч буй туршлага тэдэнд бий. 

Лейпзигийн хувьд аваргуудын лигийн хүрээнд Английн багтай тоглосон анхны тоглолтоо ямартай ч ялалтаар эхлүүллээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0