ВИДЕО: Төв аймгийн нутаг дэвсгэрт мал хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчиллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Видео мэдээ 1541

ВИДЕО: Төв аймгийн нутаг дэвсгэрт мал хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчиллаа

Төв аймгийн нутаг дэвсгэрт малын хулгай үйлдэж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын долооны шөнө дайчлан баривчилжээ. Тэд малыг бэлчээрт нь нядалж, Эмээлтийн ченжүүдэд худалдаалдаг байсан бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эдгээр баривчлагдсан 11 этгээд нь Төв аймгийн хэд хэдэн сум болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Төв болон Архангай аймгийн харьяат эдгээр иргэд 100 гаруй сая төгрөгийн хохирлыг учруулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эдгээр шалгагдаж байгаа 11 иргэнийн 10 нь өмнө нь хулгайн болон хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан аж.

Эрүүгийн хуульд зааснаар хулгайн гэмт хэрэг дээд тал нь 12 жилийн ялаар шийтгэхээр заасан байдаг. 2019 онд хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт буурсан ч, өвлийн улиралд малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг байна.

2 Сэтгэгдэл

  1. Zochin1

    uildel dr ni hbarisan ni bolj

  2. иргэд олон түмэн

    Гэмт хэргийг дахин давтан үйлдсэн,бүлэглэж үйлдсэн,машин техник ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял шийтгэлийг хүндрүүлэх хуулийн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй,одооч тэгээд нэг л хачин болждээ,эхлээд л нэг их сүртэй барьлаа хорьлоо болдог тэгс хийгээд чимээ тасардаг,хохирол нөхөн төлөгддгүй ийм нэг эрч нь харьсан дээс шиг явдлаа л засах хэрэгтэй байнадаа.

Сэтгэгдэл үлдээх