LIVE: Ц.Нямдоржийн Анхбаяр: 400 мянган ам.долларын хөдөлгүүр Эрдэнэтэд нийлүүлж байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 3385

LIVE: Ц.Нямдоржийн Анхбаяр: 400 мянган ам.долларын хөдөлгүүр Эрдэнэтэд нийлүүлж байсан

 

ГХЯ-ны ТЗУГ-ын дарга Нямдоржийн Анхбаяр: 

-ГХЯ-нд хэзээнээс ажиллаж байна вэ? 

-2006 оноос хойш 10 гаруй жил ГХЯ-нд ажиллаж байна. Шалгуур хангаад л ажиллаж байна.
-Аавын тань нөлөө таны томилгоонд нөлөөлдөг үү?
-Юу гэж дээ. Ямар нөлөө байх вэ.
-Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийн ярьсан дээр тайлбар өгөх үү?
-Би цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийсэн. Энэ хүн консул байхдаа өөрийнхөө нэр дээр дөрвөн машин оруулж зарсан. Тиймээс эрх ямбанаас нь чөлөөлөх асуудал гаргаж тавьсан. Ийм л юм болсон.
-Хуульч Т.Энхсайхан гэдэг хүний ярьснаар ХЗДХ-ийн сайдын унадаг машин таны найзын оролцоотойгоор орж ирсэн талаар?
-Манай аавын ажилтай холбогдуулаад янз бүрийн үндэслэлгүй мэдээллүүд тарах юм. Би Энхсайханыг шүүхэд өгчихсөн. Мөн Энхсайхан гэдэг хүний мэдэгдэл дээр ХЗДХЯ-ны авсан машин Мөнхбат гэдэг хүний авсан машины арлын дугаар нь өөр л юм байна лээ шүү дээ. Шүүх нотлох байлгүй дээ.
-Та Эрдэнэтэд ямар бараа шахаж байсан юм бэ. Аавынхаа нэр нөлөөгөөр бараа шахсан гэдэг?
-Олон жилийн өмнөх явдал. Зөндөө ярьсан. Гэхдээ одоо бодоход ёсзүйгүй үйлдэл гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Би тийм олон удаа хийгээгүй ээ. 2 удаа л хийсэн. Тухайн үед би төрийн албанд байгаагүй. Хөдөлгүүр нийлүүлсэн. Хэвлэл дээр гараад байгаа шиг өндөр үнийн дүнтэй биш, 400-аад мянган долларын худалдан авах ажиллагаа байсан.

4 Сэтгэгдэл

  1. хххххххххххххххх

    яанаа ичиж амьдраасай

  2. Зочин

    Энэ удам дамжсан төрийг идэж уух амьдрах орчин гэж бодсон новшнуудаас салах цаг ирсэн. Ичих нүүрэндээ илэг наасан удамшсан хулгайчууд. Баядууд хэзээний малын хулгайч төрд шургалсан нь бас хулгайч

  3. зочин

    аавгүй бол,чи бхгүй.аавын мөнгө л дөө.иЧиж амьдарч сурья.

  4. Зочин

    Мэнгэт харын хүүд 400 мянган доллар багахан мөнгө гэнэ.Борчуудын хүүхдүүдийн барьж үзээгүй мөнгө

Сэтгэгдэл үлдээх