ВИДЕО: ГХ-ны сайд Д.Цогтбаатар гишүүдээс зэм хүртэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Нийгэм 1498

ВИДЕО: ГХ-ны сайд Д.Цогтбаатар гишүүдээс зэм хүртэв

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Беларусийн Минск болон АНЭУ-ын Абу-Даби хотуудад ЭСЯ нээх тогтоолыг төслийг баталлаа. Тогтоолын төслийг батлахтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, санал шүүмжлэлээ хэлсний дийлэнх нь ГХ-ны сайд Д.Цогтбаатарыг чиглэж байв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

-Элчин сайдуудын уулзалтыг яагаад хийхгүй байна вэ? Хоёр жилд нэг удаа хийдэг байсан уулзалтыг сүүлийн дөрвөн жил хийсэнгүй. Тэгсэн хэрнээ Элчин сайдууд муу ажиллаж байна гэж ярьж болохгүй гэлээ. 

Ж.Ганбаатар гишүүний ярьж байгаа нь үнэн төдийгүй хоёр жил тутамд зохион байгуулах ёстой Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн 2015 оноос хойш тасраад байгаа юм. 

Гадаад дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд хоёр жилд нэг удаа Улаанбаатар хотноо чуулж, гадаад харилцааны салбарт тулгамдаж буй асуудал, шинэ бодлого, шийдвэртэй танилцаж зөвлөлддөг. Д.Цогтбаатар энэ салбарт томилогдон ирсэн биш сахил хүртээд шал дордов гэгч болж, энэ зөвлөгөөн дөрөв дэх жилдээ тасарч, ойрын үед ч хийх төлөвгүй байгаа. Учрыг ухваас Д.Цогтбаатар олон хүнд Элчин сайдын албанд дэмжинэ гэж амласан ба эргээд одоо тэдэнтэйгээ дайсан болоод байгаа учир энэхүү зөвлөгөөнийг сонгуулийн өмнө хийх дургүй байгаа гэж бид өмнө нь мэдээлж байсан.  

Мөн, өнөөдрийн УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

-23 орчим Элчин сайд, ЕКГ-ын тэргүүн томилогдоогүй байна гэдэг бага тоо биш. Яагаад ДТГ-ын тэргүүнүүдийг томилохгүй байна вэ? гэж зэмлэлээ. 

Цаашилбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Импорт нь 2.8 сая ам.доллар, экспорт нь 438 мянган ам.доллар байгаа АНЭУ-д Элчин сайдын яам байсан, байгаагүй энэ дайны хөрөнгө оруулалтыг хийж л таарна шүү дээ гэсэн ч ГХЯ-ны ажлын хэсэг зүтгүүлсээр, 54.2 хувиар Абу-Дабид ЭСЯ байгуулахыг дэмжүүлж чадлаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх