LIVE: Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ 2 дахь өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Бокс 3075

LIVE: Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ 2 дахь өдөр

 

 

Өчигдөр эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай хоёр ширэн бээлийтэн болох Л.Алтанцэцэг, Т.Болортуул нар тулалдлаа. 

  • -51кг жинд тулалдсан Л.Алтанцэцэг эхний тойрогт Италийн Камилла Фаддатай тулалдан шүүгчдийн саналаар ялалт байгууллаа. Манай тамирчин шигшээ 16-д Вьетнамын Нгуен Ти Тамтай тулалдахаар боллоо. 
  • -57кг жинд Т.Болортуул ДАШТ-ий хүрэл медальт Австралийн С.Никольсонтой тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Тэгвэл өнөөдөр (2019.10.04-ний өдөр) -54кг, -69кг жинд манай хоёр тамирчин рингэнд гарах юм. Тодруулбал -54кг жинд Э.Мичидмаа Энэтхэгийн Ж.Боротой (А рингийн хоёр дахь тулаан), -69кг жинд Э.Эрэнэтуяа ОХУ-ын С.Далгатоватай (В рингийн 10 дахь буюу хамгийн сүүлийн тулаан) тус тус тулалдана. 

А рингийн тулааныг шууд үзэх:

В рингийн тулааныг шууд үзэх:

 

Жич: Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай баг бүрэлдэхүүнтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх