Д.Тогтохсүрэн: Сонгуулийн “тогтолцоо” гэдэг үгийг хасахаар тогтлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Улс төр, Хууль эрхзүй 1665

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн “тогтолцоо” гэдэг үгийг хасахаар тогтлоо

 

МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад байхад нь бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулга авлаа.

Д.Тогтохсүрэн:

МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллаад ирсэн санал дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд, амралтын өдрүүдэд ажлын хэсгүүд хуралдсан. Одоо зарчмын зөрүүтэй саналуудыг ярьж байна. Олон саналыг, олон талаас нь ярьж байгаа учир бүлгийн хурал орой болтол үргэлжлэх байх.  Дөрвөн бүлэг асуудал хэлэлцэхээс хоёр асуудал хэлэлцэж дууслаа.

АН-ынхан 2-р хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдлээ. Мөрөг хүчинтэйгээ ойлголцолд хүрэхгүй байгаа юм уу?

-  АН-ын зөвлөлийн хувьд энэ төслийг байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин улс төрийн намын хувьд дотооддоо асуудал байна гэж харж байна. Энэ төсөл бол 2014 онд УИХ-ын гишүүн байсан Н.Батбаяр нарын өргөн барьсан төсөлтэй маш ойролцоо, 90 хувть нь багтсан төсөл шүү дээ.

Ард нийтийн санал асуулга явуулах уу?

-    Хэрэв 05-нд дуусгавал 07-р сарын 08,09-нд УИХ хуралдана. Тэгээд гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, ард нийтийн санал суулга явуулах уу гэдгээ тогтоно. Олонхоороо тогтоолоор шийднэ.

Ард нийт ямар ч мэдээлэлгүй байна гэж АН-ын зөвлөл үзэж байна?

-  Манай гишүүдийн ихэнх нь ард нийтийн санал асуулга явуулах байр суурьтай байна. Тэр болтол хангалттай мэдээлэл өгч болох байх.

Иргэдээс ямар ямар санал ирж байна?

-  Иргэдээс маш олон санал ирж байна. Орон нутгийн саналыг л гэхэд нэлээд цэгцэлж байна. Тухайлбал, . Дүүргийн засаг даргыг иргэдээр сонгуулж, нийслэлийн засаг дарга батламжлахыг нэг хэсэг нь дэмжиж нөгөө хэсэг нь дэмжихгүй байна. Энэ мэтээр орон нутагтай холбоотой холбоотой асуудлыг шийдэж байна. Шүүхтэй холбоотой нэлээд саналууд ярьж байна. Одоо энэ бүхнийг зарчмын зөрүүтэй санал дээрээ тусгаж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх