ШУУД: Баянзүрх дүүрэг дээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлж чадалгүй буцжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Халуун сэдэв, Улс төр 2462

ШУУД: Баянзүрх дүүрэг дээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлж чадалгүй буцжээ

 

ШУУД: Баянзүрх дүүргийн Тамгын газарт өнөөдөр юу болов? 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт өглөө 09 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар дүүргийн Засаг даргаар томилогдсон Э.Бат-Амгалан нарын найман хүн тамга, тэмдгээ хуулийн дагуу авахаар хүрэлцэн ирснээр маргаан үүсжээ. 

"Ирэхдээ бөхчүүд дагуулж ирсэн. Төрийн эрхийг хүчээр авлаа" хэмээн Баянзүрх дүүргийн АН-аас мэдээлж байна.  

Харин Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр ирсэн" гэлээ.  

Иргэдийн хувьд "Манай дүүрэг хоёр ИТХ-тай боллоо. Газартай холбоотой аливаа үйлчилгээ нэг сар гацаад байна. Хүмүүс газраа шилжүүлж чадахгүй, шинээ газар эзэмшиж чадахгүй байдалд хүрээд байна" хэмээлээ.  

11 цагт эмх замбараагүй байдал намжсан, цагдаа нар зохицуулсан гэж мэдээллээ.  

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баянзүрх дүүргийн МАН-ын байранд ирэхэд, тус дүүргийн МАН-ын бүлгийн дарга Б.Галцог "Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх гэж ороод харамсалтай нь чадсангүй. Тэнд байгаа дүүрэн хүн бол дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид байгаа юм. Тэнд иргэн хүн үйлчилгээ авах ямар ч боломжгүй байна. Жирийн хүнийг унагаж гарыг нь хугалсан хүртэл асуудал гаргасан" гэлээ. 

6 Сэтгэгдэл

  1. Ардчилсан намын ахмад гишүүн

    Ардчилсан намын балаг монголд багадаагүй манай дүүргээс зайлцгаа ардчилсан нам нэртэй хэдэн боловсролгүй луйварчдаа яах гээд баянзүрх дүүргийг өмчлөх гээд байгаам

  2. Зочин

    МАН одоо болиочээ яагаад заавал БЗдүүргийг авах гээд улайраад бгаан бэ

  3. Зочин

    Улаан галзуу хэдэн авгай байнаа . Базар ваань

  4. Зочин

    Ардчилсан намынхан зайлцгаа

  5. 1900

    МАН Тѳлѳѳлѳгч Галцогоо чи тѳлѳѳлѳгч биш шүү дэээ. ѳѳрѳѳ огцорсон шүү дээ. Сонгогдсон 9 хороон дээр чинь дахин сонгууль зарлагдсан шүү дэээ. БЗД -д АН 20 МАН 18 тѳлѳѳлѳгч байгаа шүү дэээ. МАН одоо болих хэрэгтэй. иргэдийгээ битгий басаарай.

  6. Zochin

    Ardchilsan nam nertei azargalsan nam uneheer gaitai yumaa bushuuhan zailaasai

Сэтгэгдэл үлдээх