Л.Сосорбарам Японы бөхийг цэвэр савж алтан медалийн төлөө барилдахаар боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Спорт, Жүдо 6663

Л.Сосорбарам Японы бөхийг цэвэр савж алтан медалийн төлөө барилдахаар боллоо

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм.

Эмэгтэйчүүдийн -52кг жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Хонг Конгын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Л.Сосорбарам Туркын Коркмаз Ирэмтэй барилдан ялсан. Улмаар Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн -52кг жингийн В хэсгийн аваргын төлөө Францийн Гнето Астридетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялснаар хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм. Хагас шигшээд Японы Чишима Маэдатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Л.Сосорбарам хагас шигшээд Японы Чишима Маэдаг цэвэр ялсан барилдааны бичлэг. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

1 Сэтгэгдэл

  1. Buyntogtokh

    Sain bn

Сэтгэгдэл үлдээх