Л.Сосорбарам Алтан медалийн төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Спорт, Жүдо 2160

Л.Сосорбарам Алтан медалийн төлөө барилдана

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдах бол эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам өнөөдөр дараах барилдаануудыг хийжээ.

  • Эхний тойрогт гоц мөргөсөн.
  • Хоёрдугаар тойрогт Хонг Конгын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялсан. 
  • Гуравдугаар тойрогт Туркын Коркмаз Ирэмтэй барилдан мөн цэвэр ялсан.
  • В хэсгийн аваргын төлөө Францийн Гнето Астридетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан.
  • Хагас шигшээд Японы Чишима Маэдатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Медалийн төлөөх барилдааныг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх