🔴Д.Амарбаясгалан: Улаанбуудайн доод үнийг тогтоож, тариаланчид эрсдэлд орвол нөхөн олговор олгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Эдийн засаг 395

🔴Д.Амарбаясгалан: Улаанбуудайн доод үнийг тогтоож, тариаланчид эрсдэлд орвол нөхөн олговор олгоно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дотоодын гурилын үнийг буулгах асуудалд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Гурилын импортын татварыг хугацаа заахгүй тэглэх асуудлыг оруулж ирсэн үндсэн шалтгаан бол үнийн өсөлт. Өнөөдөр Монгол Улсын ард иргэдэд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэхэд үнийн өсөлтийн асуудал тэргүүлж байна. Өнөөдөр 7 хувьтай байгаа инфляцын 2 орчим хувийг мах, гурилын үнэ бий болгож байна. . Инфляци буугаад 5 хувьд хүрвэл Монголбанк бодлогын хүүгээ нэг оронтой тоо руу ч буулгах бүрэн боломжтой. Мөн арилжааны банкны 20-24 хувьтай байгаа зээлийн хүү цаашлаад нэг оронтой тоонд шилжих суурь нь тавигдана. .

Гурилын импортын татварыг тэглэх нь гурилын хөөргөдсөн байгаа үнийг зах зээлийн ханшинд хүргэх боломж. . Энэ нь иргэдийн худалдан авалтын чадварт нөлөөлж байна.

Гурилын импортын татварыг тэглэх боломжийг бүрдүүлснээр зах зээлийн өрсөлдөөн бий болж, дотоодын үйлдвэрлэл дархлаажих боломжийг бүрдүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийн доор дотоодын үйлдвэрлэлүүд амьдрах чадвар сул болсон.

Гурилын үнийг буулгахтай холбогдуулан тариаланчдын эрсдэлийг Засгийн газар бодлогоор хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. , салбарыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх