🔴Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Улс төр 489

🔴Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.

Намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 16 удаа хуралдаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэж, нийтдээ 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Байнгын хорооны 8, Хүний эрхийн дэд хорооны 1 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгүүд 42 удаа хуралдаж, 11 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Байнгын хороо Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгууллаа, мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлт гаргажээ.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх