"Талын шуурга" Д.Батгэрэл шинэ холбоонд эхний тулаанаа хийнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Тулааны 1174

"Талын шуурга" Д.Батгэрэл шинэ холбоонд эхний тулаанаа хийнэ

Холимог тулааны шилдэг тулаанч Д.Батгэрэл энэ сарын 15-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотноо тулалдах тов зарлагдаад байна. 

 

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох UFC-д энэ оны дөрөвдүгээр сард тулалдан ялагдал хүлээсэн "Талын шуурга" хочит Д.Батгэрэлийн шинэ тулааны тов зарлагджээ. Тэрээр энэ удаа АНУ-ын Лас Вегас хотноо Карате Комбат холбооны анхны тулаанаа хийхээр боллоо.

Энэ үдэш 22 тулаанчийн гайхалтай 11 тулаан явагдах ба оргил тулаанаар UFC холбооны хөнгөн жингийн аваргууд асан Энтони Петтис болон Бенсон Хендерсон нарын хооронд өрнөх юм. Тэгвэл Д.Батгэрэлтэй тулалдах Кубын "Хүн аалз" хочит Фредди Масабо нь 2019-2020 оны хооронд дөрвөн тулаанд орж гурав ялж, нэг тэнцээд байгаа бол 2022 болон 2023 онуудад бээлийгүй тулалддаг боксын төрөлд хүч үзэж мөн гурав ялж нэг ялагдаад байгаа юм. Фредди Масабогийн хамгийн сүүлийн тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Д.Батгэрэлийн хувьд энэ жил 34 настай бол түүний өрсөлдөгч Фредди Масабо 38 настай юм. 

Аваргадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Нэгддийн хүү даага хоёр нэрээ бодох цаг болсон шүү тулаан хэцүү гэдгийг хэнч ойлгоно

Сэтгэгдэл үлдээх