🔴LIVE: Т.Бадамжунай нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 3-ныг хүртэл хойшлууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Хууль эрхзүй 920

🔴LIVE: Т.Бадамжунай нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 3-ныг хүртэл хойшлууллаа

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч оролцогчдын зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, хуралдааныг ирэх сарын 03-нд хийхээр хойшлуулав. 

Яллагдагч Т.Бадамжунай шүүх хуралдаанд биечлэн ирээгүй бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан юм.

Тэрбээр есдүгээр сарын 25-ны өглөө тархиндаа цус харваж, зүүн талын гар хөл болон хэл ярианы саажилттай болсон. Улмаар эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал тааруу, бусдын асрамжид байгаа тул энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Гэхдээ дараагийн хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх