🔴LIVE: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВын даваа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Наадам 610

🔴LIVE: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВын даваа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа дууслаа.

Тавын давааны эхний учраагаа Улсын гарьд М.Бадарч, аймгийн арслан Б.Баянмөнхөөр тав давлаа. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начны болзол хангалаа. Улсын арслан Б.Орхонбаяр улсын заан Б.Батмөнхөөр тав давлаа. Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангалаа.

Аймгийн арслан Г.Ганхуяг, Улсын гарьд Б.Бат-Оршихоор тав давж начин цолны болзол хангалаа. Улсын харцага Ш.Пүрэвгарьд Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр, Улсын заан М.Лхагвагэрэл,Улсын харцага Б.Цэрэнсодномоор тав давлаа. Аймгийн арслан С.СүхбатУлсын заан Д.Анараар тав давж начин цолны болзол хангалаа.

Улсын арслан Ц.Содномдорж Улсын заан М.Өсөхбаяраар, Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын начин Д.Хүдэрбулгаар, Улсын аварга О.Хангай Аймгийн арслан Д.Эрдэнэтулгаар, Даян аварга Н.Батсуурь Улсын начин Г.Ганжадаар, Улсын начин Э.Даш Улсын заан Б.Серикээр тав давж начин цолоо баталлаа.

Улсын заан Б.Пүрэвсайхан Аймгийн арслан О.Наранбаатараар, Аймгийн арслан Э.Ууганбаяр Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж начин цолны болзол хангалаа.

Ийнхүү Улсын начин тав төрсөн хүчит бөхийн тавын даваа өндөрлөлөө.

ТАВЫН ДАВААНЫ АМ АВАЛТ:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх