3х3 сагсанбөмбөгийн шилдгүүд Японд цуглана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Сагс 1377

3х3 сагсанбөмбөгийн шилдгүүд Японд цуглана

Фиба 3х3 сагсанбөмбөгийн ээлжит нэгэн тэмцээн Япон улсын Уцуномия хотноо энэ амралтын өдрүүдэд / 4 дүгээр сарын 29, 30/ зохион байгуулагдана. 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн UB, №2 Литвын Раудондварис Хоптранс, №3 Латвийн Рига, №7 Монголын Улаанбаатар ММС Энержи, №9 Сансар ММС Энержи зэрэг дэлхийн чансааны эхний 10-т эрэмбэлэгдэж буй багууд бүгд өрсөлдөнө.  

Сансар ММС Энержи баг А хэсэгт Сербийн UB, АНУ-ын Миами багуудтай орсон бол Улаанбаатар ММС Энержи баг Литвын Раудондварис Хоптранс, Сербийн Партизан багуудтай В хэсэгт багтсан байна. 

Сансар ММС Энержи багийн хувьд энэ улиралд Сербийн алдарт Лиман багийн Ратковийг эгнээндээ нэгтгэсэн ба багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Ч.Ихбаяр, О.Энхбаатар нар багтаж байна. 

Улаанбаатар ММС Энержи багийн хувьд Д.Дэлгэрням, Л.Авирмэд, Стив Сөр, Ц.Отгонжаргал нар багтаж байна. 

Манай багуудын тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Дөрөвдүгээр сарын 29 /Бямба гараг/

12:55 цагт Сансар ММС Энержи : UB /Серби/

15:30 цагт Улаанбаатар ММС Энержи : Раудондварис Хоптранс /Литва/

17:05 цагт Сансар ММС Энежри : Миами /АНУ/

17:30 цагт Улаанбаатар ММС Энержи : Партизан /Серби/ 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх