Б.Энх-Оргил жиндээ орж чадаагүй өрсөлдөгчдөө "өршөөл үзүүллээ"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Тулааны 1994

Б.Энх-Оргил жиндээ орж чадаагүй өрсөлдөгчдөө "өршөөл үзүүллээ"

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг болох One Championship холбоонд өнөөдөр манай шилдэг тулаанч Б.Энх-Оргил тулалдана. 

Өнөөдөр орой /4 сарын 21/ 20:00 цагаас "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" холбооны аварга, "Шандас ММА" клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил One Championship холбоонд эхний тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь Road to One- Philippines шоунд түрүүлсэн Филиппин тулаанч “Арслан" хочит Адонис Севиллено байна. 

Б.Энх-Оргил жиндээ амжилттай орсон бол түүний өрсөлдөгч Адонис Севиллено жиндээ орж чадаагүй байна. Жиндээ орж чадаагүй өрсөлдөгчдөө манай Б.Энх-Оргил "өршөөл үзүүлж" тулалдахыг зөвшөөрсөн байна.  

Филиппин тулаанчийн хувьд карьертаа таван тулаанд орж хоёр ялалт байгуулсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард One Championship холбоонд хийсэн анхны тулаанд ялалдсан үзүүлэлттэй байна. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Жиндээ орох орохгуй нь хамаагуй юм бол жин заах хэрэг юу байна, сумо, ундэсний бех шиг узчихгуй юу

Сэтгэгдэл үлдээх