🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Бид “Саарал усаар угаа” гэдэг шийдвэр гаргаагүй. Юугаар ч угааж болно шүү дээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Байгаль экологи 623

🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Бид “Саарал усаар угаа” гэдэг шийдвэр гаргаагүй. Юугаар ч угааж болно шүү дээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр "Автомашин угаалгын газруудад цэвэр усаар машин угаахыг хориглоно" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн билээ. Энэ тухайд тэрбээр дараах тайлбарыг өглөө. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-2015 оны “Саарал усны систем, ерөнхий шаардлага” стандарт, 2018 оны “Цэвэршүүлсэн ус дахин ашиглахтай холбоотой стандарт, 2018 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоол зэрэг баримт бичгүүд бий. Ялангуяа Улаанбаатар цэвэрлэх байгууламжийг 2019 оны тавдугаар сарын 15-ны дотор багтааж ашиглалтад оруулах тогтоолыг Засгийн газраас гаргаж, ХХААХҮЯ, БХБЯ-нд даалгасан байдаг. Энэ бүхэн хэрэгжих ёстой.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг нь Монгол. Монгол улсын гадаргын усны 60 хувь нь гадагш урсчихлаа. 2011 онд олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар 2030 он гэхэд Өмнийн говийн усны хэрэгцээ хэрэглээгээ давна гэсэн.

2018 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлууд үргэлжилж байгаа.

ААН-үүд тоног төхөөрөмж нь үнэтэй гэх шалтгаанаар уудаг цэвэр усаараа усны хомсдолд оруулж болохгүй. Хойшлуулж өгөөч гэх саналтай санал нийлэхгүй байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх