🔴"Эрүүл Монгол хөдөлгөөн"-ий хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Эрүүл мэнд 714

🔴"Эрүүл Монгол хөдөлгөөн"-ий хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

"Эрүүл Монгол хөдөлгөөн"-ий хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатараас тодрууллаа.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

-Монгол улсын Засгийн газраас “Эрүүл Монгол хүн хөдөлгөөн”-ийг орон даяар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна. Миний хувьд Чингэлтэй дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд улсын төсөвт суусан 6,4 тэрбум төгрөгийн ажил ахицтай явж байгаа гэж үзэж байна. 2024 онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн шинэ эмнэлгийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Мөн Багш нарын асуудалд анхаарлаа хандуулж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангамжийг сайжруулсан ч тодорхой асуудал яригдаж байгаа. Тиймээс 100 ортой хүүхдийн цэцэрлэгийг байгуулах ажлыг хэрэгжүүлээд явж байна.

“Эрүүл Монгол хүн хөдөлгөөн”-ний хүрээнд Чингэлтэй дүүргийн бүх ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Энэ ажлын хүрээнд шүд төслийг онцолж орон даяар идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх