О.Тулга алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Бокс 1676

О.Тулга алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо

U22 буюу 22 хүртэлх насны боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж байна.   

Өчигдөр /1.24/ буюу тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд явагдах манай улсаас тулалдсан тамирчид дараах үр дүнг үзүүллээ.

  • Эрэгтэйчүүдийн 63.5кг жинд О.Тулга Казакстаны тамирчинтай тулалдаж ялалт байгуулснаар аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. 
  • Харин эрэгтэйчүүдийн 54кг жинд Д.Ганболд Филиппин, 57кг жинд Г.Лундаа Тайландын тамирчинд тус тус ялагдан хүрэл медалийн болзол ханган тэмцээнээ дуусгалаа. 

Тэгвэл тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр /1.25/ Улаанбаатарын цагаар 15:00 цагт эмэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөөх тулаанууд явагдана. Өнөөдөр манай дараах боксчид алтан медалийн төлөө тулалдана.  

  • 57 кг жинд Б.Золжаргал Узбекистаны тамирчинтай
  • 60 кг жинд Т.Номин-эрдэнэ Тайланд
  • 63 кг жинд Г.Бадмаараг Тайланд
  • 66 кг жинд М.Цэцэгдарь Узбекистаны тамирчинтай тус тус аваргын АЛТАН медалийн төлөө тулалдана. 

Алтан медалийн төлөөх тулааныг боксын спортыг дэмжигч www.livetv.mn/sport сувгаар шууд дамжуулан үзүүлнэ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх