Т.Энхтөр Филиппиний боксчинг илт илүүрхэн ялалт байгууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Бокс 1729

Т.Энхтөр Филиппиний боксчинг илт илүүрхэн ялалт байгууллаа

Тайланд улсын Бангкок хотноо U22 буюу 22 хүртэлх насны боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /1.18/ албан ёсоор эхэллээ. 

Энэ удаагийн тэмцээнд 20 орны эрэгтэй 95, эмэгтэй 54 боксчин буюу нийт 149 ширэн бээлийтэн Бангкок хотноо хуран цуглаад байна. Эхний өдөр манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Энхтөр Филиппиний тамирчинг илт илүүрхэн буулган авлаа. 

Өнөөдөр /1.19/ хуваарь ёсоор манай гурван ширэн бээлийтэн рингэнд гарах ба дараах оноолттой байна. 

Улаанбаатарын цагаар 15:00 цагт тулаан эхлэх ба манай сайт шууд дамжуулан үзүүлнэ. 

  • Эмэгтэйчүүдийн -50кг жинд Д.Номин-Эрдэнэ Узбекстаны боксчинтой
  • Эмэгтэйчүүдийн -54кг жинд О.Есүгэн Узбекстаны боксчинтой
  • Эмэгтэйчүүдийн -60кг жинд Т.Номин-Эрдэнэ Тажикстаны боксчинтой тус тус тулалдана. 

Нэгдүгээр сарын 19-ны өдрийн тулааны хуваарь

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх