🔴 LIVE: Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэх залуучуудын жагсаалд гадны технологи харагдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Улс төр 949

🔴 LIVE: Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэх залуучуудын жагсаалд гадны технологи харагдаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар "Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хууль"-ийн танилцуулыг хийлээ. Мөн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол зарлана. Нээллтэй сонсгол хүртэл 14 хоногийн хугацаа байна. Залуучууд энэ хугацаанд өөрсдийн шаардлагаа боловсруулах хэрэгтэй. Залуучуудын хууль ёсны тайван замаар тавьж буй шаардлагыг хүндэтгэж сонсоно. Нээлттэй сонсголоор нүүрсний үнийн зөрүү, 3.2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ард түмэнд нээлттэй болгоно. Оролцогч байж болох бүх хүмүүсийг гэрчээр дуудна, нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ.

нөхцөл байдалд хүргэх нь Үндсэн хуулиар хориотой. Үүнийг дэмжих боломжгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Эмгэнэлт түүх дахин давтагдах ёсгүй. Улс төрийн түүхэнд хар толбо үлдсэн түүх бий. Харин ард түмний тавьсан зүй ёсны шаардлагыг шуурхай шийдвэрлэх ёстой. Энэ тал дээр бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. 

Нээлттэй сонсгол зохион байгуулахыг дөрвөн хүрээнд тодорхойлсон. Нэгдүгээрт, оффтейк гэрээнүүдийг ил болгох. Хоёрдугаарт, тээвэрлэлт, олборлолт, хил гаалийн мэдээллийг ил болгох, шалгах. Гуравдугаарт, үнийн, статистик мэдээллийн зөрүүг илрүүлэхийн тулд урд хөрштэй хамтран ажиллах. Би ХЗДХЯ-ныхан БНХАУ руу хүсэлтээ явуулсан гэж ойлгосон. Нээлттэй сонсголоор энэ асуудал ил болно. Нээлттэй сонсголыг хийхээр холбогдох бүх бэлтгэл ажлыг хангаад явж байна. 

УИХ-ын дэргэд хяналт шалгалтын гурван түр хороо ажиллаж байна. Бид эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж байгаа. Нийт ард түмний илч төлөөлөгчийн хувьд, ард түмнийхээ төлөө ажиллах үүргээ биелүүлнэ.

Бидний баримтлах ёстой хамгийн эрхэм зарчим бол төрийн тогтвортой байдал. Гаднаа дайн байлдаантай, зөрчилдөөнтэй. Дотроо үнийн өсөлттэй, бухимдалтай энэ үед улстөрийн тогтвортой байдлыг хангах явдал туйлаас чухал. Энэ утгаараа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц эв санааны нэгдэлтэйгээр ажиллаж байгаа. Энэ үүднээс ч энэ арван багц хуулийг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна. Засгийн газраас дэвшүүлж буй бүхий л бодлого, зорилтыг УИХ дэмжиж ажиллаж байна. Хагалж чадахгүй, зөрөлдөөнтэй асуудал гарвал ард түмнээрээ хагалуулдаг. Харин одоо бидний хоолой дээр тулгамдаж байгаа асуудлууд бол үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдэл, түгжрэл, төвлөрөл.

Сонгуулийн огтолцооны асуудал бол ард түмнээс болон улстөрийн 22 намаас бичиг ирүүлсэн. УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон Т.Доржханд нар санал гаргаж, УИХ-ын 54-р тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолын дагуу ард түмний төлөөллийг хангах гэдэг чиглэл Засгийн газарт сонгуулийн тогтоолыг хангах чиглэл өгсөн. Эмч, багш, малчид гэсэн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтаах ёстой гэсэн санал байдаг. Энэ бол хэлэлцэх асуудал дотор багтсан дутуу үлдсэн зүйл. . Энэхүү санал Төрийн байгууллагыг байнгын хороонд 60 гаруй хувьтай дэмжигдсан боловч, УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй үлдсэн. Үүнийг зарим судлаачид, улстөрийн намууд шүүмжилдэг тал бий. "Үүнийг гүйцээе" гэсэн саналыг намын бүлгүүд гаргаж байгаа. Миний шийдэх асуудал биш.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлахаар зорьж байна. Ийм их баялагтай улс хэрнээ ард түмэн тэгш хүртэж чадахгүй байна. Үндсэн хуулийн 6.2-т тусгаснаар бүх баялаг ард түмнийх болох ёстой. Төрийн өмчийн компаниуд ч ард түмний байж, хяналтыг олон нийт тавих ёстой. Баялагийн сангийн нэгдэлд орж, шилэн болгож, иргэддээ үр өгөөжөө өгдөг түүнээсээ боловсрол, эрүүл мэнд, хөгжилд зарцуулагдах ёстой гэж үзэж байна.

.

УИХ-ыг сонгуулийн үр дүнгээр байгуулдаг. Ерөнхийлөгч санал гаргавал УИХ-ын 3/2-ны саналаар тарааж болно. УИХ-ыг чадамжгүй байгааг нотлох шаардлагатай. Харин хэрэгцээтэй, улс орны эрх ашигт нийцсэн гэж үзвэл УИХ тарах шийдвэр гаргаж болно. УИХ-ын тарах асуудал нь зөвхөн миний шийдэх асуудал биш. Энэ бол бүх нийтээрээ шийдэх асуудал гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх