Абу Дабы мастерст Ази тивээ төлөөлөн манай баг хүч үзнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Сагс 1213

Абу Дабы мастерст Ази тивээ төлөөлөн манай баг хүч үзнэ

Фиба 3х3 сагсанбөмбөгийн энэ оны хамгийн сүүлийн буюу хамгийн том тэмцээн биднийг хүлээж байна. 

Тодруулбал энэ сарын 10-11-ний өдрүүдэд АНЭУ-ын Абу Дабы хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Abu Dhabi Final" тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн шилдэг 12 баг энд цуглах ба манай Улаанбаатар ММС Энержи баг шилдэг 8-д эрэмбэлэгдэж буй тул тэмцээний урилгыг хүлээн авсан байна. Тэр ч бүү хэл Ази тивээ цорын ганц баг уригдсан нь монголын баг юм. 

Манай баг А хэсэгт дэлхийн чансааны №1 Сербийн Ub баг болон АНУ-ын Принсетон багуудтай орсон байна. 

Улаанбаатар ММС Энержи багийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

12 сарын 10 

23:00 цагт Улаанбаатар ММС Энержи : Ub /Серби/

12 сарын 11 

01:25 цагт Улаанбаатар ММС Энержи : Принсетон /АНУ/

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх