🔴 LIVE: Сумо бөхийн кюүшү башё /Сүүлийн өдөр/

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Сумо 2259

🔴 LIVE: Сумо бөхийн кюүшү башё /Сүүлийн өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 15 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Такаяасү 12 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж буй бол түүний араас 11 даваа, гурван унаатай Озеки Такакейшо, Аби нар нэхэж байна. Башёгийн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан Секиваке Хошёорюү С.Бямбасүрэн өчигдөр /11.26/ Абид өвдөг шороодсоноор түрүүлэх боломжоо алдлаа. Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд дараах сониролтой учраанууд таарчээ:

Маэгашира 1 Такаяасү (12-2) : Маэгашира 9 Аби (11-3)
/Хэрэв Аби давбал түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан гарна/

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (8-6) : Секиваке Хошёорюү С.Бямбасүрэн (10-4)
/Хоёр бөхийн даваа, унааны харьцаа Хошёорюү С.Бямбасүрэн 5:4 Кирибаяама Б.Лхагвасүрэн/

Озеки Такакейшо (11-3) : Секиваке Вакатакакаге (8-6)
/Озеки Такакейшо түрүү хүртэх боломжтой бөхчүүдийн тоонд бий/

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх