Хоёр зиндааг монгол бөхчүүд тэргүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Сумо 11792

Хоёр зиндааг монгол бөхчүүд тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

Есөн өдрийн дараах байдлаар Секиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Охо нар найман даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. Тэдний араас долоон даваа, хоёр даваатайгаар Такаяасү, Нишикифүжи, Аби нар нэхэж байна. 

Энэ удаагийн башёд 18 монгол бөх дөрвөн зиндаанд хүч үзэж байгаа ба манай бөхчүүдийн даваа, унааны буюу явцын мэдээллийг танилцуулж байна. 

Дээд зиндаа:

Хошёорюү С.Бямбасүрэн 8:1
Тамаваши Б.Мөнх-Оргил 2:7
Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:3
Ичиножо А.Ичинноров 2:7
Чиёошома Г.Мөнхсайхан 3:6
Азүмарюү С.Тодбилэг 5:4

Жүрёо зиндаа:

Миторюү Б.Төрболд 5:4
Хокүсэйхо Э.Даваанинж 6:3
Дайшохо Ч.Шижирбаяр 5:4
Оошёоүма П.Дэлгэрбаяр 6:3

Макүшита зиндаа:

Дэванорюү Т.Тэмүүлэн 2:2
Хокүтэнкай Г.Сүхбат 2:3
Тамашохо Э.Энхманлай 5:0
Хокүтомарү Н.Чинзориг 3:2
Араүма Б.Төртогтох 2:2

Санданмэ зиндаа:

Токисома Б.Анхбаяр 1:3
Саданохикари Д.Наранцогт 3:1
Котокэнрюү Г.Билгүүн 3:2

2 Сэтгэгдэл

  1. Ганбаатар

    Монго бөхчүүддээ амжилт хүсье

  2. Aagii

    Mash sain tuuruulex bolt gyai Amjilt

Сэтгэгдэл үлдээх