🔴 LIVE: Б.Батдаваа: Оны эхний хагас жилд эдийн засаг 1.9 хувиар өссөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Эдийн засаг 1006

🔴 LIVE: Б.Батдаваа: Оны эхний хагас жилд эдийн засаг 1.9 хувиар өссөн

2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа:

Хэрэглээний үнийн өсөлт буюу инфляц 15.7 хувьтай гарчээ. Үүний 6.3 нэгж буюу 40 хувийг нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Сүүлийн нэг жилд хүнсний үнэ 83 хувиар өсжээ. Төмс, цагаан будааны үнэ хамгийн өндөр хувиар өсжээ. Импортын барааны үнийн өсөлт 54 хувиар өссөн байна. Үүнд дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн нь нөлөөлжээ. Энэ бүлгийн үнэ сүүлийн нэг жилд 39 хувиар өссөн байна.

. Түүнчлэн ийнхүү өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүллээ. Нэгдүгээр улиралтай харьцуулбал гуравдугаар улиралд эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй гарлаа.

ДНБ-ийн 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оныход хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн.

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Учир нь урсгал данс, бараа үйлчилгээний анхдагч данс 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Импортын төлбөр, манай иргэд гадагшаа аялж жуулчилсан,  гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдсэн нь үйлчилгээний урсгал дансны алдагдалд нөлөөлсөн байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх