Ховд аймгийн дугаар цэргийн ангид сүрьеэ өвчний дэгдэлт гарч, 21 цэрэг эмчлүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Эрүүл мэнд 1391

Ховд аймгийн дугаар цэргийн ангид сүрьеэ өвчний дэгдэлт гарч, 21 цэрэг эмчлүүлж байна

Ховд аймгийн цэргийн ангид 21 цэрэг сүрьеэ өвчнөөр өвдсөн гэх асуудлаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас тодруулж байна.

Энэ талаар "ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны баг, Цэргийн төв эмнэлгийн хамтарсан баг Ховд аймгийн ... дугаар ангид очиж ажиллаад ирсэн. Тухайн цэргийн ангид сүрьеэгийн өвчлөл бүртгэгдсэн учир хариу арга хэмжээг авсан. Одоогоор цэргүүдийн биеийн байдал сайн байна. 

Цэргийн анги гэдэг өвөрмөц орчин байдаг. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлт нөхцөл үүсдэг. Ар гэртээ хавьталтай байлдагч нар ч байдаг.

Бид урьдчилан сэргийлэх зорилгоор дэгдэлтэд өртсөн хүмүүсийг сүрьеэгийн өвчлөлийн нянг устгах эмчилгээнд хамруулдаг. Сүрьеэгээр өвдсөн байлдагчдын тоо нууцтай холбоотой учир өгөх боломжгүй. Сүрьеэгийн эмчилгээг тогтсон хугацаанд хийдэг. Тухайн журмынхаа дагуу хамгийн багадаа зургаан сар эмчилнэ. 

Хариу арга хэмжээний хүрээнд халдварт өртсөн байж болзошгүй иргэнийг олж илрүүлж, үзлэг шинжилгээнд хамруулах, өвчлөл илэрсэн тохиолдолд эмчлэх, эрт үедээ буюу нууц далд хэлбэрт байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг байгаа.  Голомтолж гарч байгаа тохиолдолд уушгины сүрьеэ байдаг. 

Сүрьеэ нийт хүн амын дунд өргөн тархсан. 100 мянган хүн амд 700 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэх судалгаа бий бөгөөд 15-34 насныхны дунд өвчлөл өндөр байдаг" гэв. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх