Ж.Нямсүрэн өнөөдөр тулалдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Бокс 2557

Ж.Нямсүрэн өнөөдөр тулалдана

Турк улсын Станбул хотноо насанд хүрэгчдийн эмэгтэй боксчдын ДАШТ өчигдөр /тавдугаар сарын 9-ний өдөр/ албан ёсоор эхэллээ. 

 

Энэ сарын 9-өөс 20-ны хооронд зохион байгуулагдах тус ДАШТ-д 73 орны 310 тамирчин 12 жинд өрсөлдөж байна. Манай улсаас тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 48кг жинд Ж.Нямсүрэн, 50кг жинд Б.Мөнгөнсаран, 52 кг жинд Л.Алтанцэцэг, 54 кг жинд О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг жинд М.Намуун, 60 кг жинд Г.Бадмаараг, 63 кг жинд У.Шинэцэцэг, 70 кг жинд Э.Эрдэнэтуяа, 75 кг жинд Н.Ану нар өрсөлдөнө. 

Манайхны салхийг хагалан -48кг жинд энэ жилийн улсын аварга Хангарьд спорт хорооны тамирчин Ж.Нямсүрэн Непалын тамирчинтай хүч үзнэ. /Улаанбаатарын цагаар 23 цагт тулалдана/ 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх