🔴 LIVE: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлэн өгөх шаардлагыг "Кью Эс Си" ХХК-д өглөө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Нийгэм 1241

🔴 LIVE: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлэн өгөх шаардлагыг "Кью Эс Си" ХХК-д өглөө

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авах албан шаардлагыг Дархан-Уул аймгийн иргэд өнөөдөр мэдэгдсэн. Уг шаардлагыг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн юм.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал тэдний шаардлагыг хүлээн авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улсад буцаан авах тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Ингээд тус аймгийн иргэд, залуучууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан “Кью Эс Си” компанид шаардлага хүргүүлсэн юм.

Уг шаардлагад: Төмөрлөгийн үйлдвэрийн орд баялагыг төр ард түмэн буцаан авах болно. Дарханы төмөрлөг, Хөтөлийн “Цемент шохой”, Эрдэнэтийн 49 хувь зэрэг төрийн өмч хөрөнгийг дээрэмдэн авсан улс төр, санхүүгийн бүлэглэлийн том төлөөлөгч Д.Эрдэнэбилэгт танд Дарханы иргэд бид энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

Япон улсын зээл тусламжаар байгуулагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэй, Төмөртолгой, Хустайн орд баялгийг концесс нэрээр дээрэмдэн авсан булхайг таслан зогсоож, өөрсдийн өмч хөрөнгөө эргүүлэн авах тэмцлээ эхлүүлснийг мэдэгдье. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга асан З.Энхболд нартай үгсэн хуйвалдаж, концесс нэрээр төмөрлөгийн үйлдвэр орд газруудтай хамтад үнэ төлбөргүйгээр дээрэмдэн авсан гэмт үйлдэл чинь хөдөлшгүй баримтаар илчлэгдлээ.

2014 онд Н.Алтанхуягийн, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хуйвалдан захиалга гаргуулж, концесс нэрийн дор төмөрлөгийн үйлдвэрийг гурван ордтой нь сохор зоосны үнэгүй дээрэмдэн авсан.

Д.Эрдэнэбилэг та өөрийн хөрөнгөөр үйлдвэрт хөрөнгө оруулж, арматур ган бөмбөлөг зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргадаг . 30 жилийн концессын хугацаанд уг ордын баялгийг нь ховх сорох гэж байгааг таслан зогсоохыг үүгээр мэдэгдэж байна.

Сүүлийн 8 жилийн хугацаанд газар нутгийн баялгийг зөөж, зарж байгаа мөртлөө улсад болон Дархан хот, Дарханчуудад ямар ч өгөөжгүй үйлдвэр болоод байна.

Энэ хугацаанд улсад татвар төлөөгүй, цаашлаад үйлдвэр барина гэж “Хөгжлийн банкнаас” зээл хүртэл авсан. .

Бид бүхний шаардлагын хариуг 24 цагийн дотор хариу мэдэгдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэсэн юм.

Дарханы иргэдийн тавьсан шаардлагыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэр хариуцсан дарга н.Энхчулуун гэх хүн хүлээн авч холбогдох удирдлагуудад танилцуулах болно гэлээ.

5 Сэтгэгдэл

  1. Hm

    Tststs uuruuu ter uildveree bariach! Neg l ih avna gesen humuus

  2. Hm

    Tststs uuruuu ter uildveree bariach! Neg l ih avna gesen humuus

  3. Hm

    Tststs uuruuu ter uildveree bariach! Neg l ih avna gesen humuus

  4. Hm

    Tststs uuruuu ter uildveree bariach! Neg l ih avna gesen humuus

  5. Иргэн

    Маш зөв. Дан ганц Дарханчууд ч биш Монголчууд аль эрт ингэж шаардах байсан юм.

Сэтгэгдэл үлдээх