🔴LIVE: Б.Ганбат: Нарны замын улаан тэмдэглэгээ урсаагүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 2602

🔴LIVE: Б.Ганбат: Нарны замын улаан тэмдэглэгээ урсаагүй

Нарны замын зорчих хэсгийн зам засварын хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:

-Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй байна. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй бөгөөд замын чанар, стандартад нөлөөлөхгүй. 

Түүнчлэн нарны зам дагуух борооны ус зайлуулах шугам хоолой, авто замын тэмдэглэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн замын урд хэсэгт ус зайлуулах, шингээх худаг хоёрыг шинээр хийхээр төлөвлөж байгаа.

Тавдугаар сарын 10-13-ны хооронд дахин гурван байршилд, өнөөдрийн байдлаар бол есөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх