🔴LIVE: М.Бадарчийн эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Спорт 829

🔴LIVE: М.Бадарчийн эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комисс хуралдаж шийдвэрээ өнөөдөр танилцууллаа. 

Хурал даргалагч:

-Өргөдөл гаргагч . Мөн өнөөдрийн Давж заалдах комиссын хуралд оролцсон гэрч гэх этгээдийн өгсөн мэдээлэл нь нотлогдох боломжгүй мэдээлэл гэв. 

Тодруулбал, тухайн гэрч нь "Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан Турк улсаас авч ирсэн биеийн эрч хүч сэргээх эм өдрийн хоёроор дөрвөн таблетыг ууж хэрэглэсэн. Хэрэглэж байх хугацаандаа бэлтгэлийн явцад тухайн эмээ зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй байна. Тиймээс эргэлзээтэй энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралд гэрчээр оролцох хүсэлтэй байна" хэмээн хүсэлт гаргасан юм.

Харин Давж заалдах комиссын гишүүд зөвлөлдөөд хурлыг нээлттэй явуулж, гэрчийг оролцуулсан ч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комисс М.Бадарчийн эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэр хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Улсын арслан М.Бадарчийн хувьд "Эмээ мартсан байсан учраас энэ хүнээс панангин авч уусан" гэж хэлсэн ч хуралдаан даргалагчид авч хэлэлцсэнгүй. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх