СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

🔴 LIVE: Б.Азжаргал: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улсад буцаан авах тал дээр анхаарна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Иргэдийн индэр” нээлттэй уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргалд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авах албан шаардлагыг иргэд хүргүүлж буйгаа мэдэгдсэн.

Уг шаардлагын хүрээнд тус үйлдвэрт 2019 оны наймдугаар сар хүртэл ажиллаж байсан иргэн дараах мэдээллийг аймгийн Засаг даргад өгсөн юм.

Иргэн: “Кью Эс Си” компани нь концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрөөс авснаас хойш ажилчдын цалинг 2014 онд 50 хувь нэмсэн ч улирлын болон шагнал цалинг боддоггүй. 2019-2020 онд ажилчдын цалинг 10 хувь нэмсэн ч тухайн үед арматур 1.2 сая төгрөг байхад ажилчдын дундаж цалин 1.1 сая төгрөг байсан.

Одоо арматурын үнэ 3 сая төгрөг давсан үед ажилчдын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Дарханы томоохон үйлдвэр цаашлаад хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын дундаж цалингаас бага цалинг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид авч байна. Гэтэл “Кью Эс Си” компаниас томилогдсон захирал, дарга нар нь 30 сая төгрөг, ажилчид нь 4 сая төгрөгийн цалин авдаг.

Өнөөдөр . Цаашлаад, "Сахал" Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” компанид ч хүртэл шаардлага хүргүүлнэ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: 

-Иргэд, залуус маань нээлттэй үзэл бодлоо илэрхийлж, шаардлага хүргүүлж байгааг сайшааж байна. Тэдний шаардлагатай танилцаж, Засгийн газарт шаардлагыг нь уламжлах болно.

Өнгөрсөн жилээс Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 2021 оны аравдугаар сард гангийн үйлдвэр барих 28 га талбайг аймгаас шийдэж өгсөн.

“Кью Эс Си” компани өнгөрсөн хугацаанд ажил хийгээгүй шалтгаанаа орон нутгаас газар олгоогүй гэж ярьдаг байсан. Иймд өнгөрсөн жил 28га талбай газар өгсөн ч гангийн үйлдвэрийн барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авах хүсэлт илэрхийлсэн залуучуудыг хүлээн авч уулзах болно.. Төр эргүүлэн авах ч бай үгүй ч бай аймгийн зүгээс гангын үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шаардлагыг “Кью Эс Си” компанид тавих болно хэмээн дурдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нараа
3 жилийн өмнө
66.181.161.124

Зөв зөв ажил хиихгүй бол газраа буцааж аваад хиих хүнд н өгчих

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.