СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгсөн билээ. Үүний дагуу тус барилгыг буулгах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Уг газрыг УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир эзэмшдэг. Барилгыг барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааснаас гадна бохир усны ф700 мм голчтой төв магисртал шугам дээр барьж хамгаалалтын зурвасыг зөрчсөн” гэдгийг хэлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ДТ
6 сарын өмнө
103.57.92.187

Маш зөв Чамайг УБ хотын иргэд дэмжиж байгаа шүү

Ганболд
6 сарын өмнө
103.10.21.245

Маш зөв үүнийг иргэд маш их дэмжиж байгаа шүү

Зочин
6 сарын өмнө
122.201.31.169

11 хороололд зам дагуу барьсан тэр барилгуудаа нураагаараЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.