Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитраас улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг танилцуулна гэж мэдэгдээд байсан ч шинээр гэрч гарч ирсэнтэй холбоотойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна.
Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитраас “Өчигдөр орой 17:30 цагийн орчимд шинэ нөхцөл байдал үүссэн. Шинээр гэрч гарч ирсэн. Одоо хуралдааны ажиллагаа нээлттэй явж байгаа учраас нэр ил гаргахгүй байхыг хүссэн. Гэрч өчигдөр өөрөө ирж хүсэлтээ өгсөн. Өргөдөл гаргагчийн хүсэлтэд “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд Турк улсаас тестиронины тэнцвэртэй байдлыг хангахын тулд метонолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн хоёроор 4 талблетикийг ууж хэрэглэсэн. Энэ эмийг хэрэглэж байх хугацаандаа өргөдөл гаргагч буюу М.Бадарчид бэлтгэлийн явцад өөрийн хэрэглэж байсан эмийг зүрхний эм панангидтай андуурч өгсөн байж болзошгүй тул өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлт гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс бусад талууд хуралдааныг нээлттэй үргэлжлүүлэх саналтай байгаа тул шүүх бүрэлдэхүүн гэрчээс тодруулга авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
НАД ШИГ ХЭРЭГЛЭСЭН НЬ ҮНЭН Л ЮМ БАЙНА!