БИЧЛЭГ: Сансарт яагаад жингүйддэг вэ?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Сонирхолтой 885

БИЧЛЭГ: Сансарт яагаад жингүйддэг вэ?

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Тус хамтарсан баг гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн санаачилгаар VAST Content продакшний хамтын бүтээл "Сансрын юм ярья" цуврал танин мэдэхүйн контентийг бүтээсэн билээ. Уг контентийн сэтгүүлч редактороор Д.Даваадулам ажилласан ажээ. Энэ удаад "Сансарт яагаад жингүйддэг вэ" цувралыг толилуулж байна

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх