🔴 LIVE: Монгол бөхчүүд өнөөдөр том цолтнуудтай хүч үзнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Сумо 3383

🔴 LIVE: Монгол бөхчүүд өнөөдөр том цолтнуудтай хүч үзнэ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Долоон өдрийн дараах байдлаар Маэгаширагийн 7-гоос барилдаж буй Такаяасү ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол түүний араас зургаан даваа, нэг унаатай гурван бөх эрэмбэлэгдэж байна. Хару башёгийн долоо дахь өдрийн барилдааны тойм болон таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах Монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (2-5) - Маэгашира 10 Аойяама (3-4)
Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (3-4) - Маэгашира 3 Мейсей (1-6)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (4-3) - Комүсүби Таканошо (1-6)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-2) - Озеки Шодай (2-5)
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (4-3) -  Озеки Митакеуми (6-1)

 Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн.

 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүд маань озеки болон, комүсүби цолтнуудтай учраа таарсан байна. Монгол бөхчүүд өнөөдрийн учраа бөхтэйгээ өмнө нь хэрхэн барилдаж байсан харьцаа:

Ичиножо А.Ичинноров 4:2 Комүсүби Таканошо 
Кирибаяама Б.Лхагвасүрэн 1:6 Озеки Шодай 
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн 0:2 Озеки Митакеуми

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх