БИЧЛЭГ: Владимир Зеленский: "Украин НАТО-д элсэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Дэлхий дахинд 5286

БИЧЛЭГ: Владимир Зеленский: "Украин НАТО-д элсэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"

Украин улс НАТО-гийн гишүүн болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Тэрээр Их Британи тэргүүтэй Нэгдсэн экспедицийн хүчний удирдагчдад хандан үг хэлэхдээ " Энэ бол бодит үнэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ард түмэн маань үүнийг ойлгож, өөрсдөдөө болон бидэнд тусалж буй түншүүддээ найдаж эхэлж байгаад би баяртай байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Тэрээр энэ талаар "Би үүнийг буулт гэж бодохгүй байна. Украин өнөө маргаашгүй НАТО-д элсэх боломжгүй гэдэг нь Оросын түрэмгийллийн өмнө ч тодорхой байсан. Ерөнхийлөгч Зеленскийн мэдэгдэл бол бодит байдлын л тусгал" гэж хэлсэн байна.

Түүнчлэн, Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт Европт айлчилж, НАТО-гийн ээлжит бус уулзалтад оролцон, Оросын түрэмгийллийг "таслан зогсоох, хамгаалах хүчин чармайлтын талаар ярилцах" бөгөөд Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад ч оролцоно гэж Цагаан ордноос мэдээлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

1 Сэтгэгдэл

  1. Llmööö Llmööö

    Orosiig unrein ruu dairsan ni zuv gehgui ch ene balai odoo buuj uguud dainaa duusgamaar ym nato NATO EX elssen gej tenegtehee boliod ene balaigaas bolj ard irged uhej oro gergui bolj baihad

Сэтгэгдэл үлдээх